CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ӨМӨЗО-нд Тата Тунгагийн музей нээгдлээ

10-16-2019 10:44

 ӨМӨЗО-ны Тунляо хотын Найман хошуунд Монголын түүхэнд үлдсэн бичгийн их хүн Тата Тунгагийн нэрэмжит бичиг соёлын музей нээгдлээ.
1148 метр квадрат бүхий тус барилгад музей, архив, судалгааны төв байрлах бөгөөд музей нь бичиг соёлын үнэт содон 500 орчим дурсгал, үзмэртэй юм байна. Эдгээрийн дунд баруун Ся улсын тамга, сийлмэлүүд, Монголын өндөрлөгийн нүүдэлчдийн эд өлгийн зүйлс, бэх зуурмаг, бийр янтай сэлтээс гадна хүннү түрэг, санскрит түвд, араб перс, согд уйгур бичгийн эртний дурсгалууд байна. Мөн музей нь “Мянган оны орчил” нэрт баруун жигүүрийн танхим, “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим, “Хуучирын аяз” нэрт зүүн жигүүрийн танхим, “Хорин сэцэн” сийлбэр, “Мөнхийн хөшөө” баримлаас бүтсэн танхим гэхчилэн өрөө тасалгаануудаас бүрджээ. Тата Тунгагийн музейн гол үзмэр нь “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим дахь “Ловон Бадмажунайн цадиг” юм. 
Чингис хаан 1204 онд Найман аймгийг эзлэх үедээ төрийн тамга авч зугтсан уйгур хүнийг баривчилсан нь хожмоо түүний төрт улсад зүтгэж бичиг эрдмийг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмт түшмэл Тата Тунга байсан юм. Уйгурын бичиг үсгийн уламжлал дээр өдгөөгийн монгол бичгийг анх зохиосон түүнийг “Монголын нууц товчоо”-г бичсэн байж болзошгүй гэх таамаглал ч эрдэмтдийн дунд түгээмэл байдаг билээ. 

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ