CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Экспорт, импортын үзэсгэлэн нээлтээ хийлээ

10-16-2019 14:32

 БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжөү хотод БНХАУ-ын экспорт, импортын 126 дугаар үзэсгэлэн яармаг нээлтээ хийснийг “Синьхуа” уламжлав. Энэ удаад 1.19 сая хавтгай метр талбайг эзлэх үзэсгэлэнд Хятадын болон гадаадын 25 гаруй мянган компани, байгууллага оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд танилцуулах юм.
Үзэсгэлэнгийн нэг болон гуравдугаар шатанд импортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн болох бөгөөд 998 чингэлэгт 38 орон, мужийн 642 байгууллага оролцоно. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь  “Зам ба бүс” санаачлагын орнуудад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд 21 орны 367  компани буюу импортын үзэсгэлэнгийн талаас их  хувь нь эдгээр орнуудынх байгаад оршиж байна.
Жил бүрийн хавар, намарт энэ хотод болдог экспорт, импортын үзэсгэлэн яармаг нь Хятадын гадаад худалдаа эргэлтэд чухлаар нөлөөлдөг арга хэмжээ  юм. Тийм ч учраас одоогийн байдлаар худалдаа, бизнесийн олон улсын 128 байгууллагатай түншийн харилцаатай зохион байгуулагддаг уг үзэсгэлэн жил ирэх тусам шинэ оролцогчдоор эгнээгээ тэлсээр буй.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ