CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн амьтны хүрээлэнд эгч, дүү панда суурьшжээ

10-15-2019 13:22

 Бээжингийн амьтны хүрээлэн өмнө нь хулсны долоон баавгайтай байжээ. Харин өнгөрсөн есдүгээр сарын  сарын 10-нд Мэнбао, Мэню нэртэй эгч, дүү ихэр пандаг Сычуаний Чэндү хотын Хулсны баавгайн үржүүлэг судалгааны газраас тус амьтны хүрээлэнд авчирсан байна. Ингэснээр тэд арвуулаа болсон гэнэ. Харин энэ сарын 13-наас ихэр хулсны баавгайг амьтны хүрээлэнгийн Хулсны баавгайн танхимд оруулж, хүмүүстэй “уулзуулж” эхэлжээ.
Мэнбао, Мэню нар нь нэг настай бөгөөд өнгөрсөн 2018 оны тавдугаар сард Сычуаньд мэндэлж байжээ. Тэд өдгөө тус бүр 40 кг гаруй жинтэй аж. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ