CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ДОХ-той тэмцэх төлөвлөгөөг танилцууллаа

10-15-2019 16:54

БНХАУ даяар ХДХВ, ДОХ-ын халдварыг зогсоох, бууруулах төлөвлөгөөг Бээжин хотод танилцуулсныг “Синьхуа” уламжлав.
Эрүүл мэндийг хамгаалах улсын хороо болон холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөнд иргэдэд ХДХВ, ДОХ-ын талаар мэдээлэл түгээх, мэдлэгжүүлэх, халдварыг багасгах, халдвар авсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа юм.
Түүнчлэн ДОХ-ын халдвар авсан эхээс урагт халдах эрсдлийг бууруулах, өсвөр болон идэр насны хүмүүст энэ өвчнөөс сэргийлэх арга замуудыг таниулах зэрэг ажлыг эрүүл мэнд, олон нийтийн байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийг хамгаалах улсын хорооны төлөөлөгч Ван Бинийн мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд энэ өвчний халдвар авсан хүний тоо эрс буурч, 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад 44.5 хувиар багассан аж.
ДЭМБ болон НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн хүрээнд гаргасан судалгаагаар 2018 оны байдлаар Хятад улсад ДОХ-ын халдвар авсан хүний тоо 1.2 сая орчим байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ