CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүнсний аюулгүй байдал дээрдэж байна

10-15-2019 16:55

 Энэ жил БНХАУ-д ургац арвин буйгаас хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой хямд байх төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. “Синьхуа” агентлагийн онцолсноор, энэ жил үр, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнд тавигдах чанарын хяналт сайжирч, хүнсний аюулгүй байдал дээрдэж байгаа аж.
Энэ оны ургацын хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр арвин, дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, нөөцлөх хэмжээнд байгааг Хүнс, хүнсний нөөцийн асуудлаарх улсын хорооны төлөөлөгч Жан Вүфэн өнөөдөр болсон  хэвлэлийн хурлын үеэр өгүүлж  байна.
Хүн ам олонтой  улсын хувьд БНХАУ хүнс, үр тарианы хүрэлцээ, нөөц, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хяналт, чанарын шаардлагын асуудал маш чухал байгааг тэрбээр мөн онцлов.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ