CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжинд А.Пушкиний хөшөөг босголоо

10-15-2019 16:51

 Оросын их найрагч Александр Пушкиний хөшөөг хятад уран барималч Ли Бинь бүтээж, Хятад-Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан босголоо.
Энэ жил яруу найрагчийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нийслэлийн багшийн их сургуулийн \Capital Normal University\ хашаанд хөшөөг суурилуулах ёслолд хоёр улсын 100 гаруй төлөөлөгч оролцсоны дотор ОХУ-аас Бээжинд суугаа Элчин сайд Андрей Денисов, Хятадын Коммунист намын Төв хорооны төлөөлөгчид багтжээ.
А.С.Пушкиний бүтээлүүд Хятадын уншигчдад танил болоод олон жил болж байгааг Нийслэлийн багшийн их сургуулийн төлөөлөгчид онцлохын сацуу Хятадад Оросын  орон, утга зохиол, соёл судлал улам өргөжин тэлж буйг мэдэгдлээ.
Дашрамд өгүүлэхэд, үүнээс өмнө БНХАУ даяар А.С.Пушкиний хөшөө ганц л байсан бөгөөд яруу найрагчийн таалал төгссөнөөс хойших 100 жилийг тохиолдуулан Шанхайд босгож байсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр