CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Ахмад” кино орлогоороо тэргүүлэв

10-14-2019 14:10

БНХАУ-д нээлтээ хийгээд удаагүй байгаа “Ахмад” кино Эх газрын кинотеатруудад орлогоороо тэргүүлж байна. Найруулагч Эндрю Лаугийн бүтээл болох энэхүү киног  Сычуанийн агаарын тээврийн компанийн 8633 дугаар нислэгт тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн агаад гол дүрүүдийг Жан Ханью, О хоу, Дү Цзян, Юань Цюань нар бүтээжээ. 2018 оны тавдугаар сарын 14-нд Сычуанийн агаарын тээвэр компанийн онгоцны ахмад хүнд хэцүү нөхцөлд ослын буулт хийж, 119 зорчигч, нисэх багийн есөн хүнийг эсэн мэнд газардуулсан нь энэ киноны бодит түүх болсон билээ.
“Ахмад” бүтээл есдүгээр сарын 30-нд нээлтээ хийснээс хойших 13 хоногийн хугацаанд 89 сая юань буюу 12.5 сая ам.долларын орлого олсон бөгөөд кассын нийт ашиг нь 2.3 тэрбум юаньд хүрч байгаа юм.
Өнгөрсөн хоёр долоо хоногт хамгийн их ашиг олсон удаах киногоор Улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан гаргасан “Миний ард түмэн, Миний эх орон” кино тодорч байгаа бөгөөд 68.1 сая юанийн ашиг олсон бол, “Гэнэтийн гэрч” нэрт бүтээл 50 сая юанийн орлого олсноор гуравдугаар байрт жагсав. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ