CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Чи бол миний хөл, би харин чиний чих”

10-14-2019 09:52

 Хятадын Жянси мужийн Наньчан хотод хөгжлийн бэрхшээлтэй нэгэн хос байдаг аж. Энэ жил 74 нас хүрч буй нөхөр Сион Жинэнь нь сонсголын бэрхшээлтэй, энгийн үедээ дуу чимээ сулхан сонсдог бол 67 настай эхнэр Е Вэньжуань нь бага байхдаа саа өвчин туссаны улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болжээ. Гэхдээ тэд 37 жилийн өмнө хоёр талынхаа найзуудаар дамжуулан танилцаж, үерхэн, улмаар гэрлэж, хамтын амьдралаа эхэлцгээсэн байна. Тэд биеийн байдлын онцлогоос шалтгаалан өдөр тутмын амьдралын бүхий л ажлаа болон гадагш гарах гэх мэт зүйлсийг заавал хамтдаа хийнэ. Гагцхүү хамтдаа байхдаа л тэд сэтгэл амгалан байдаг гэнэ. Гэрийн ойр зуурын ажил, хоол хийх, хувцас угаах, шал шүүрдэх зэргийг түүний нөхөр Сион Жинэнь хийнэ. Харин бусадтай харилцах ажлыг эхнэр Е Вэньжуань нь хариуцна.
 “Маш олон жил бид үг хэлгүйгээр ойлголцож ирсэн. Би заримдаа түүн рүү зүгээр л харахад тэр над дээр ирж, миний яриаг сонсдог” хэмээн Е Вэньжуань сэтгүүлчдэд ярьжээ. Тэдний хүүхэд ч өдгөө өсөж том болсон аж. Тиймээс тэдний хамгийн том хүсэл бол ирээдүйд алтан хуримаа хийх явдал гэнэ. “Энэ амьдралдаа нэг гэр бүл болсон нь бидний хувьд аз юм” хэмээн Е Вэньжуань инээмсэглэн ярьсан байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр