CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Хагибис” хар салхины уршиг

10-14-2019 14:00

 
Он гарснаас хойших 19 дэх удаагийн хар салхи “Хагибис”-ын нөлөөгөөр Японы төв хэсэгт их бороо орсоны улмаас Нагану кены нэгэн голын хашлага энэ сарын 13-ны үүрээр сэтэрчээ.
Үүний улмаас голын сав дагуух олон иргэдийн орон сууц болон тариа үерийн усанд живж, 100 гаруй хүн хохирчээ. Японы хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар асар хүчтэй "Хагибис" хар салхи дайран өнгөрсний улмаас 10 хүн амиа алдаж, 16 хүн сураггүй болж 128 хүн гэмтсэн байна. Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрч байгаа хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байна. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1,000 гаруй хүн амиа алдаж байв. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр