CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Түвдийн жаран”-г тольдоорой

10-14-2019 10:01

 “Түвдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-нд Улаанбаатар хотын төв галерейд нээлтээ хийлээ. Манай хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон судлаачдаас бүрдсэн багийнхан БНХАУ-ын Түвдийн өөртөө засах оронтой танилцсанаа гэрэл зургийн хальсанд буулгасан нь энэ. Монголчуудад Түвдийг илүү бодитой танилцуулахын тулд багийн гишүүд гэрэл зурагнуудаа эмхэтгэн, аялалын тэмдэглэлээ ном болгон хэвлэж, Түвд нутагтай танилцах сонирхолтой хүмүүст гэрэл зураг, тайлбар танилцуулгатайгаар аяны богцоо задлахыг зорьжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр өнгөрсөн есдүгээр сард найман хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлч, гэрэл зурагчдын баг Түвдийн өөртөө засах орны Лхас, Нянчи зэрэг газруудтай танилцан сурвалжлага хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд сэтгүүлчдийн авсан Түвдийн зан заншил, түүх соёлын тухай 40 гаруй гэрэл зургийг дэлгэсэн аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр