CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дарсны импорт 2.8 тэрбум юаниар хэмжигдэж байна

10-14-2019 14:06

 2018 онд БНХАУ нийт 2.8 тэрбум юань буюу 404.4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний дарс импортолсон тухай тус улсын зах баруун хойд хэсгийн Ганьсу мужийн Увэй хотод болж буй дарсны баярын үеэр мэдээлжээ. Тодруулбал, өнгөрөгч онд гаргасан Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар дээрх хэмжээний дарсыг гадаадаас имортолсон нь Хятадын нийт зах зээлийн 49.5 хувийг бүрдүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тус улсад дарсны хэрэглээ нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн онд 1.8 сая килолитр дарс хэрэглэсэн нь уг үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт бичигдэж байгааг Хувийн хэвшлийн яамны төлөөлөгч Чэнь Пин онцолжээ.
Дарсны зах зээлийн ерөнхий үзүүлэлээс харах юм бол, 2013 оноос хойш тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй дарсны хэрэглээ эрс буурч, Аргентин, Австрали, Португали, Испанийн  хямд үнэтэй дарсны импорт нэмэгдэх хандлагатай байна. Албан ёсны арга хэмжээ, бэлэг дурсгалд голдуу дарс хэрэглэдэг байсан хандлага одоо өөрчлөгдөж, 30-45 насныхан өдөр тутмынхаа амьдралд шар айраг, цагаан архи бус дарс сонгох нь олширч буй аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ