CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оёмол бүтээгдэхүүний зах зээл тэлжээ

10-14-2019 14:08

 Энэ оны эхний найман сарын байдлаар буюу нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын нэхмэл, оёмол бүтээгдэхүүний зах зээл тэлж, ашиг орлого нь нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар тус улсад оёдлын 13660 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, тус бүрдээ дунджаар жилд 20 сая юань буюу 2.8 сая ам.долларын ашигтай ажиллаж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний хоёр улирлын байдлаар  нийтдээ 1.7 их наяд юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Бэлэн хувцас, гэр ахуйн бараа, бөс, гоёл чимэглэлийн дийлэнх хэсгийг интернэт худалдаагаар борлуулахын зэрэгцээ Ази, Төв Ази, Европын орнууд руу гаргасаар байна.
Энэ дашрамд онцлоход, сүүлийн жилүүдэд Вьетнам, Камбож зэрэг Зүүн Азийн орнуудад нэхмэл, оёдлын зах зээл хөгжиж, хямд үнээр, их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэх болсон нь Хятадын зах зээлд нөлөөлж байна. Жишээлбэл, өмнө нь БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ захиалан үйлдвэрлүүлдэг байсан барууны брэндүүдийн цөөнгүй нь захиалгуудаа Зүүн өмнөд Азийн орнууд руу шилжүүлсээр байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ