CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага үргэлжилсээр

10-14-2019 16:43

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан энэ өдрүүдэд Хятадын шинэ хөдөөг олон нийтэд сурталчлан таниулахаар мэрийн ажиллаж байгаа билээ.
Хятадын Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар, Төв телевизийн Монгол хэлний сүлжээ, ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны “Талын дуу хоолой” радио, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлчид, Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 24 төлөөлөгчөөс бүрдсэн тус багийнхан 10-16-ны өдрүүдэд үргэлжлэх сурвалжлагын аяны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дахь Зүүн хатавч боомтын ажил байдалтай танилцахын зэрэгцээ Зүүн үзэмчин хошуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хийж байгаа ажлыг сурвалжлав. Мөн Жарууд хошууны нутагт үйл ажиллагаа явуулж буй ангус үхрийн фирмийг үзэж цаашлаад Тунляо хот руу хөдлөн тус бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал болон орон нутгийн соёл урлагийн байгууллагууд, малчид тариачдын ажил хөдөлмөрийг газар дээрээс нь сурвалжлан мэдээлсээр байна.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр