CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ядуурлыг 95 хүртэл бууруулна

10-12-2019 17:30

Нэн ядуу иргэдийн 95 хувийг энэ оны сүүлч гэхэд ядуурлаас гаргахаар төлөвлөж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжил буурай бүсэд тусламж үзүүлэх хорооны тэргүүн Лю Юнфү мэдэгдсэнийг “Синьхуа” уламжлав. Газар зүйн байршил, дэд бүтэц зэргээс шалтгаалан хөгжил буурай байгаа алслагдсан суурин, тосгоны иргэдийг орон сууцаар хангах, байнгын орлоготой болгож, тэдэнд очих эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээг нэн тэргүүнд авахаа тэрбээр энэ дашрамд онцолжээ.
БНХАУ-ын эрх баригчид 2022 он гэхэд ядуурлыг бүрмөсөн үгүй болгоно хэмээн зорьж буй бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд энэ чиглэлд авсан арга хэмжээ, баримталсан бодлого нь үр дүнгээ өгсөн гэж судлаачид үзэж буй.
Тухайлбал, 2018 он байдлаар хөдөө орон нутагт 13.8 сая хүнийг ядуурлаас гаргасан гэсэн тоо баримт бий.  2012 онд 98.9 сая хүн алслагдсан тосгон сууринд нэн ядуу амьдарч байсан бол одоо энэ тоо 16.6 сая болж буурчээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ