CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Соёлын өвийг галаас хамгаалахад анхаарна

10-12-2019 17:33

 Түүх, соёлын үнэт өвийг хадгалж буй цогцолбор газруудын гал түймрээс хамгаалах системийг илүү сайжруулахаа БНХАУ-ын Соёлын өвийг хамгаалах улсын албанаас мэдээллээ.
Олон улсад алдартай, соёл түүхийн үнэт өвийг тээсэн цөөнгүй газарт гал түймэр гарсан тохиолдол сүүлийн жилүүдэд олширч буй тул шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, онцгой байдлын үед дэвшилтэт технологийг ашиглахад бэлдэх нь чухлыг онцолж байна.
Тухайлбал, музей, сүм дуган, ордон, соёлын цогцолборуудын цахилгаан холболт, утас, гэрэл чийдэнг шалгаж, засаж солих, галын аюулгүй байдлыг хангахын тулд иргэд, жуулчдад энэ талаар сэрэмжлүүлэх зайлшгүй хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. Учир нь эдгээр газруудад гарсан гал түймрийн 30 гаруй хувь нь цахилгааны богино холболт үүсэх, цахилгаан дамжуулах утас гэмтсэнээс үүсдэг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ