CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монголын 30 гаруй сэтгүүлчид хамтран сурвалжлага бэлтгэнэ

10-12-2019 17:09

БНХАУ байгуулагдсаны 70 жил болон Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын 30 гаруй сэтгүүлчид хамтран сурвалжилга бэлтгэн хүргэхээр болжээ. Тус арга хэмжээг ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн алба, МСНЭ, ӨМРТ-ийн “Талын дуу хоолой” радио хамтран зохион байгуулж байна.
Монголын талаас 24 сэтгүүлч, Хятадын Төв радио телевизийн "CRI Онлайн" сайт, Синьхуа нет, ССТV,  Солонго сайт, ӨМРТ-ийн 10 сэтгүүлч нэгдэж хамтарсан сурвалжлагын багийг бүрдүүлжээ. Тэд долоо хоногийн хугацаанд ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, биет бус соёлын өв болон морины соёл зэрэг сэдвийн хүрээнд Өвөрмонголын Шилийнгол, Тунляо зэрэг аймаг хотод ажиллана. Түүнчлэн өөр өөрсдийн өнцгөөс ӨМӨЗО-ы нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, соёлын хөгжил зэрэгт олсон амжилт ололтыг сурвалжлах юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ