CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн цэргийн спортын VII наадмын цомыг танилцууллаа

10-12-2019 16:57

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болно. Тэгвэл Дэлхийн цэргийн спортын долдугаар наадмын зохион байгуулах хороо Үхань хотод энэ сарын 10-нд хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тус наадмын цом болон медалийг танилцуулсан юм. Тодруулбал, наадмын үеэр “Энх тайван найрамдлын од” медаль болон “Тэнфэй” цомыг олгох аж.
Дашрамд дурдахад, манай улсаас тус наадамд анх удаа багийн спортын төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар Танан гарьд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Хэсгийн сугалаа явагдаж Монгол Улсын баг БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ. Нийт 10 орны армийн багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх аж.

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр