CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад, Америкийн кино наадам болно

10-12-2019 17:03

 АНУ–ын Лос-Анжелес хотын Холливуд дүүрэгт ирэх 11-р сард Хятад, Америкийн кино, телевизийн наадам болох гэнэ. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадмаар хоёр улсын олон зуун кино, телевизийн уран бүтээлийг танилцуулах юм. Наадам арваннэгдүгээр сарын 3-30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Хятад, Америкийн кино, телевизийн наадмын ёслолын арга хэмжээнүүдээс гадна олон арван дэд арга хэмжээ зохион байгуулагдах аж. Тодруулбал, кино, телевизийн салбарын төлөөлөгчдийн уулзалт, “Golden Angel” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, кино, телевизийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа болно.
 Сонирхуулахад, тус наадмыг “EDI media” байгууллага 2005 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд хоёр орны кино, телевизийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр