CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр орны сэтгүүлчид Өвөр Монголын шинэ хөдөөг сурвалжлав

10-12-2019 16:45

 

 20 өрхийн зуу хүрэхгүй оршин суугчтай багийн төв эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр гайхалтай амжилтад хүрсэн жишээг сэтгүүлч нар сурвалжиллаа.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Улаантуг багийн нутаг бэлчээр хомс, талбай багатай учир ангус үхрийн эрчимсэн аж ахуйг хөгжүүлжээ. Өдгөө 350 үхэртэй тус туршилтын фермийг байгуулахад 14 сая 830 мянган юань зарцуулжээ. Улсын төсөв болон орон нутгийн байгууллагууд, малчдын өөрсдийн хандив, багийн чармайлтаар энэхүү хөрөнгө оруулалт бүрдсэн байна. Энэхүү хөрөнгөөр малаа авснаас гадна малчдын байр сууц, соёлын клуб, фермерийн аж ахуйд хэрэгтэй бүхий л зүйлс, тухайлбал, пүнз, саравч, тэжээл гээд хэрэгцээгээ үгүй дутуугүй хангаж, цахилгаан эрчим хүч хүртэл татжээ. Ингэснээр тус суурингийн оршин суугчид ядуурлаас бүрэн гарч, орчин үеийн тухлаг амьдралын орчныг бүрдүүлж хүн бүр хийх ажилтай, цалин хөлстэй болсноос гадна улсдаа нэр нь тодорсон махны брэндийг бий болгосон байна.
ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан энэхүү газраас нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 24 төлөөлөгч, Хятадын Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар, Төв телевизийн Монгол хэлний сүлжээ, ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны “Талын дуу хоолой” радио, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч нийт 35 хүн оролцож байгаа сурвалжлагын аяны зорилго нь Хятадын шинэ хөдөөг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдэж байгаа билээ. Тэд 10-16-ны өдрүүдэд үргэлжлэх сурвалжлагын аяны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дахь Зүүн хатавч боомтын ажил байдалтай танилцахын зэрэгцээ Зүүн үзэмчин хошуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хийж байгаа ажлыг сурвалжлах юм байна. Мөн Жарууд хошууны нутагт үйл ажиллагаа явуулж буй ангус үхрийн фирмийг үзэж цаашлаад Тунляо хот руу хөдлөн тус бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал болон орон нутгийн соёл урлагийн байгууллагууд, малчид тариачдын ажил хөдөлмөрийг газар дээрээс нь сурвалжлан мэдээлэх юм.20 өрхийн зуу хүрэхгүй оршин суугчтай багийн төв эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр гайхалтай амжилтад хүрсэн жишээг сэтгүүлч нар сурвалжиллаа.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Улаантуг багийн нутаг бэлчээр хомс, талбай багатай учир ангус үхрийн эрчимсэн аж ахуйг хөгжүүлжээ. Өдгөө 350 үхэртэй тус туршилтын фермийг байгуулахад 14 сая 830 мянган юань зарцуулжээ. Улсын төсөв болон орон нутгийн байгууллагууд, малчдын өөрсдийн хандив, багийн чармайлтаар энэхүү хөрөнгө оруулалт бүрдсэн байна. Энэхүү хөрөнгөөр малаа авснаас гадна малчдын байр сууц, соёлын клуб, фермерийн аж ахуйд хэрэгтэй бүхий л зүйлс, тухайлбал, пүнз, саравч, тэжээл гээд хэрэгцээгээ үгүй дутуугүй хангаж, цахилгаан эрчим хүч хүртэл татжээ. Ингэснээр тус суурингийн оршин суугчид ядуурлаас бүрэн гарч, орчин үеийн тухлаг амьдралын орчныг бүрдүүлж хүн бүр хийх ажилтай, цалин хөлстэй болсноос гадна улсдаа нэр нь тодорсон махны брэндийг бий болгосон байна.
ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан энэхүү газраас нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 24 төлөөлөгч, Хятадын Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар, Төв телевизийн Монгол хэлний сүлжээ, ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны “Талын дуу хоолой” радио, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч нийт 35 хүн оролцож байгаа сурвалжлагын аяны зорилго нь Хятадын шинэ хөдөөг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдэж байгаа билээ. Тэд 10-16-ны өдрүүдэд үргэлжлэх сурвалжлагын аяны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дахь Зүүн хатавч боомтын ажил байдалтай танилцахын зэрэгцээ Зүүн үзэмчин хошуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хийж байгаа ажлыг сурвалжлах юм байна. Мөн Жарууд хошууны нутагт үйл ажиллагаа явуулж буй ангус үхрийн фирмийг үзэж цаашлаад Тунляо хот руу хөдлөн тус бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал болон орон нутгийн соёл урлагийн байгууллагууд, малчид тариачдын ажил хөдөлмөрийг газар дээрээс нь сурвалжлан мэдээлэх юм.

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ