CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Хятад хэлний гүүр”-т 300 хүн оролцоно

10-12-2019 17:32

 “Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээний сурагчдын шигшээ тэмцээний эцсийн шатны оролцогчид болох 105 орны 300 орчим төлөөлөгч Бээжин хотод тун удахгүй хүрэлцэн ирэх нь. Энэ сарын 18-наас ирэх сарын 2-ны хооронд нийслэл Бээжин болон Хэнань мужид  болох хагас шигшээ болон шигшээ тэмцээнд 262 сурагч, багшийн хамт оролцож буй.
Өдгөө 12 дахь жилдээ зохиогдож буй энэ тэмцээн оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоож байгаа юм. Хэнань мужийн захиргаанаас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр энэ талаар онцлоод, олон улсын 121 цэгт явуулсан анхан шатны тэмцээний дүнд шалгарсан 15-20 насны оролцогчдын талаарх ерөнхий мэдээллийг танилцуулав. Тэмцээний ялагчдыг шалгаруулахдаа оролцогчдын хятад хэлний мэдлэг, хэрэглээний түвшин, Хятад орон болоод соёлын талаарх мэдлэгийг голчлон харсан байна.
Эцсийн шатны тэмцээний дүнд ерөнхий ялагчаар нэг хүнийг, тивийн хэмжээний ялагчаар 5 хүнийг, нэгдүгээр байрт 5 хүнийг, хоёрдугаар байрт 5 хүнийг, гуравдугаар байрт 15 хүнийг тус тус шалгаруулахаас гадна “Илтгэх чадвар”, “Дүр төрх бүрдүүлэлт”, “Нэр хүнд” гэсэн шалгуур үзүүлэлтээр тусгай байрын шагналыг мөн олгоно.
Хятад иргэншилгүй, хятад хэлийг сонгон судалж буй сурагч, оюутнуудын дунд явуулдаг энэхүү нэр хүндтэй тэмцээнийг анх 2002 онд зохион байгуулж байсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ