CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Аж үйлдвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

10-11-2019 17:23

БНХАУ аж үйлдвэр болон боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, өөрчлөгдөж буй зах зээлийн хөгжил, чиг хандлагад нийцсэн өндөр чадвартай боловсон хүчин, ажилтан, мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна. Өндөр технологи, хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засгийг бий болгож, энэ төрлийн бизнесийг дэмжихэд хамгийн чухал нь боловсон хүчин гэж тэд үзэж буй.

Тус улсын Боловсролын яам болон аж үйлдвэрийн нэгдэл, байгууллагууд хамтран ирэх  таван жилийн хугацаанд 50 хотод тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарлалаа.

Ингэхдээ муж болон хотын газар нутаг, эдийн засгийн хөгжлийн онцлогт тохирсон бизнесийг хөгжүүлэхэд боловсролын байгууллага, их сургууль, коллеж, мэргэжлийн болон тусгай сургууль, сургалтын төвүүдтэй хамтран судалгаа, дадлага, мэргэшил олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.  

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ