CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дашин орчмын бүсэд 37 тэрбум юанийн хөрөнгө оруулна

10-11-2019 17:24

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод шинээр нээгдсэн нисэх онгоцны “Дашин” буудлын худалдаа, үйлчилгээ, бизнесийн бүсэд хөрөнгө оруулагчид 37 тэрбум юань буюу 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болж байна. Хэбэй мужийн Шижяжуан хотод болсон хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн үеэр Ланфан болон Дашин дүүргийн эдийн засаг, бизнесийн салбарын дөрвөн том төсөлд нийтдээ 37 тэрбум юанийн хөрөнгө оруулах гэрээг байгуулаад байгаа юм.

Бээжингийн Дасин, Хэбэйн Ланфан дүүргийн газар нутгийг хамарсан нисэх буудлын ойр орчмын 150 хавтгай км газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд, соёл, холбоо харилцаа, үйлчилгээ, үзвэрийн төв, үзэсгэлэнгийн танхим, гаалийн агуулах, хурал чуулган зохион байгуулах цогцолборуудыг байгуулахаар төлөвлөж байна.

Эрх баригчдын төлөвлөж буйгаар, 2035 он гэхэд энэ бүсэд 300 тэрбум юанийн хөрөнгө оруулж,  500 мянган ажлын байр шинээр бий болгох аж.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ