CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад ДНБ-ээ 58 дахин өсгөв

10-10-2019 13:09

70 жилийн өмнө БНХАУ Азийн хамгийн ядуу, буурай орон байсан. Тэгвэл өдгөө эдийн засгаараа дэлхийд хоёрдугаарт эрэмблэгдсэн хүчирхэг гүрэн боллоо. Хятадын ДНБ-ий өсөлт 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй үйл явдал юм. ДНБ-ээ 58 дахин өсгөсөн улс Хятадаас өөр дэлхийд байхгүй. Зөвхөн сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээс харахад, ядуу хүн амын тоог 68 сая гаруйгаар цөөрүүлж, ядуурлын хэмжээг 10.2 хувиас 3.1 хувь болон бууруулжээ. Тус улсын  ДНБ өсөхийн хэрээр  хятадуудын худалдан авах чадвар нэмэгдэж, дэлхийн хамгийн тансаг бараа, бүтээгдэхүүн худалдан авагчдын нэг болсоор.  Бээжин өнгөрсөн долоо хоногт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр тус улсын дарга Ши Жиньпин “Өлсгөлөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол тэргүүтэй олон  жилийн турш бидний туулсан  зовлон алга боллоо” гэдгийг онцолжээ. 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ