CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан аялал эхэллээ

10-10-2019 17:06

БНХАУ-ын ӨМӨЗО-ны зарим газар нутгаар хамтарсан сурвалжлага хийх сэтгүүлчдийн аялал өнөөдөр албан ёсоор эхлэв.

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 24 төлөөлөгч, Хятадын Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар, Төв телевизийн Монгол хэлний сүлжээ, ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны “Талын дуу хоолой” радио, “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч нийт 35 хүн оролцож байгаа юм. Энэ сарын 10-16-ны өдрүүдэд үргэлжлэх сурвалжлагын аяны хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дахь Зүүн хатавч боомтын ажил байдалтай танилцахын зэрэгцээ Зүүн үзэмчин хошуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хийж байгаа ажлыг сурвалжлах юм байна. Мөн Жарууд хошууны нутагт үйл ажиллагаа явуулж буй ангус үхрийн фирмийг үзэж цаашлаад Тунляо хот руу хөдлөн тус бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал болон орон нутгийн соёл урлагийн байгууллагууд, малчид тариачдын ажил хөдөлмөрийг газар дээрээс нь сурвалжлан мэдээлэх юм. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр