CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Агаарын тээвэрт анхаарлаа хандуулна

10-09-2019 13:05

Ачаа бараа хүргэлт, тээврийн зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх үүднээс БНХАУ зургаан мужийн нутаг дэвсгэрт агаарын ачаа тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болсныг “Синьхуа” агентлаг уламжлав.
2019 оны есдүгээр сараас 2021 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Шаньси, Жяньсу, Жэжянь, Хэнань, Сычуань муж болон Чунчин хотын агаарын дэд бүтцийг сайжруулж, одоо ашиглаж байгаа нисэх онгоцны буудлын багтаамж, хүчин чадлыг сайжруулах,  ачаа, барааг шуурхай тээвэрлэх нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх  арга хэмжээг авахаа Тээврийн яамны өөрчлөлт, хөгжлийн улсын хороо мэдэгдэж байна.
Тээврийн ложистикийн салбарын томоохон тоглогчдын нэг БНХАУ-ын зах зээлийн эргэлт 2018 оны байдлаар 283.1 их наяд юань буюу 39.61 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрчээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр