CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Хятад айл” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэв

10-09-2019 13:26

“Хятад айл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 8-нд Бээжин хотноо нээлтээ хийсэн байна. Тодруулбал, Хятадын утга зохиолын нэгдэл, Хятадын гэрэл зурагчдын холбоо, Бээжин хотын Дунчэн дүүргийн захиргаатай хамтран БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Хятад айл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ.

Үзэсгэлэнг “Улс”, “Гэр” гэсэн хоёр хэсэгт хуваан, ойролцоогоор 300 гаруй түүхэн болон энгийн гэрэл зургийг сонгон тавьсан аж. Мөн тус үзэсгэлэнгээр дамжуулан хятад иргэдийн дөнгөж хөл дээрээ зогсох үеэс баяжих, хүчирхэгжих хүртэлх түүхэн өөрчлөлтүүдийг харуулсан байна. Үзэсгэлэн энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ