CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн аялал жуулчлалын мисс тодорлоо

10-09-2019 13:27

Дэлхийн аялал жуулчлалын мисс шалгаруулах “Miss tourism world 2019” тэмцээн боллоо. Шийдвэрлэх тэмцээн буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 6-нд Хятадын Шаньдун мужийн Чиндао хотноо зохион байгуулагдсан байна. Уг тэмцээнд дэлхийн 67 орон болон бүс нутгаас ирсэн үзэсгэлэн гоо бүсгүйчүүд оролцсон юм. Тэд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз болон авьяас чадвараараа хоорондоо өрсөлдөж, эцсийн шатанд Мексик, Канадын бүсгүй нэг, хоёрдугаар байранд шалгарлаа. Харин Хятадын гоо бүсгүй Тань Руо-И гуравдугаар байр эзэлжээ. “Синьхуа” агентлаг энэ үеэр гэрэл зургийн сурвалжлага бэлтгэснийг хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр