CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын Үндэсний баяраар 782 сая хүн дотооддоо аялжээ

10-09-2019 13:24

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ баярыг тохиолдуулан Хятад даяар долоон хоног амардаг уламжлалтай. Тэгвэл тус улсын Соёл, спортын яамны гаргасан тооцооллоор, 2019 оны Үндэсний баярын амралтаар 782 сая хүн дотооддоо аялсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.81 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн дотоодын аялагчид нийт 649.71 тэрбум юанийн орлого оруулсан нь 2018 оныхоос даруй 8.47 хувиар нэмэгджээ. Тэр дундаа зөвхөн энэ сарын 7-ны өдөр л гэхэд дотооддоо давхардсан тоогоор 50.973 сая  жуулчин аялсан байна. Тэднийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.78 хувиар өссөн буюу тэдний оруулсан орлого 40.78 тэрбум хүрсэн нь 10.34 хувиар өссөн гэсэн үг юм.

Байгалийн үзэсгэлэнт бүс нутагт үзвэр үйлчилгээний үнэ хямд, хурдны зам үнэгүй байсан зэрэг нь иргэдийг гэр бүлээрээ аялж зугаалахад эерэгээр нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн энэ үеэр томоохон хэмжээний осол аваар гараагүйгээс гадна иргэд ноцтой гомдол гаргаагүй байна.

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр