CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Жуулчид түүх, дурсгалын аяллыг сонгож байна

10-09-2019 13:11

БНХАУ байгуулагдсаны ой буюу аялал жуулчлалын салбарынхны хувьд “Алтан долоо хоног” гэгддэг үндэсний баярын амралтаар гадаад дотоодын аялагчдын тоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй буй. БНХАУ-ын аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, энэ жилийн аяллын гол чиглэлүүд байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалын цогцолборууд гэсэн хоёр гол хэсэгт хуваагдаж байна.

Улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээ, үзвэр, үйлчилгээний гол сэдэв нь улс орны хөгжил, бүтээн байгуулалт, түүхэн замналыг харуулсан нь үүнд нөлөөлсөнийг уг тайланд онцолжээ. Тухайлбал, түүх соёлын газруудад зорчсон жуулчдын тоо 59.4 хувь, хоёр болон түүнээс илүү соёлын арга хэмжээнд оролцсон жуулчдын тоо 86.3 хувьд хүрсэн байна.

Нөгөөтэйгүүр, хувьсгалын үеийн түүх, дурсгалыг харуулсан  аялал жуулчлал нь энэ зах зээлийн бас нэг чухал чиглэл болон хөгжиж байгаа бөгөөд  жуулчдын 78.8 хувь нь ийм сэдэвт арга хэмжээ, үзвэр,  аяллын чиглэлийг сонгон оролцсон байна.  Дашрамд өгүүлэхэд,  аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд вичат, алипэй зэрэг цахим төлбөрийн системээр 4.33 их наяд юанийн нийт  8.59 тэрбум гүйлгээ хийсэн тухай “NetsUnion Clearing Corporation” компани мэдээлэв. 

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр