CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цахим боловсролыг сайжруулна

10-08-2019 16:19

Техник технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хүмүүст зайнаас боловсрол олгох тогтолцоог сайжруулан хөгжүүлэх, үүнд шаардлагатай техник болон багш, боловсон хүчний хүчирхэг систем бий болгохоор зорьж буйгаа БНХАУ-ын Боловсролын яам онцолжээ.

Тэр дундаа хөдөө орон нутаг, алслагдсан суурин, тосгонд өндөр хурдны интернэт болоод ухаалаг төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах, сурагчид, суралцагчдад зориулсан тусгай хөтөлбөр, аппликэшн боловсруулах, хиймэл оюун ухаан болон технологийн дэвшлийг цахим боловсролын салбарт нэвтрүүлэхийг нэн тэргүүнд чухалчилж байгаа юм.

Ингэхийн тулд 2022 он гэхэд орон даяар бүх сургуулийг өндөр хурдны интернэтэд холбох, цахим орчинд боловсролыг түгээхийн зэрэгцээ оюуны өмчийг хамгаалах хууль эрхзүйн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа аж.

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр