CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тусгай хамгаалалттай газрын тоог 762-оор нэмнэ

09-30-2019 16:28

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр түүх, соёлын тусгай хамгаалалттай газрын тоог 762-оор нэмэхээр болжээ. Шинээр улсын тусгай хамгаалалтад орох газрууд дунд эртний түүхт барилга байгууламж, уран барилгын хосгүй дурсгал, түүхэн чухал үйл явдалтай холбогдох газар, орчин цагийн шинэлэг хэв загвартай байшин барилга багтаж буй аж. Тусгай хамгаалалттай газрын шинэ жагсаалтыг өнгөрсөн оны долдугаар сард гаргаж, ахин дахин засварласаар өнгөрсөн долоо хоногт эцсийн байдлаар баталсан байна. Нэр дэвшүүлсэн газруудаас сонгон шалгаруулалт хийхдээ тухайн газар орны түүх, соёлын бэлгэдэл, ач холбогдол нь хэр их болох, улс үндэсний хэмжээнд хэчнээн чухал болох зэргийг нь харгалзан үзжээ. Сонгогдсон газруудын нэлээд нь Шаньси, Хэнань, Хэбэй, Жэжянь мужаас бүртгэгдсэн байна.
Энэхүү шинэчлэлийн дүнд БНХАУ дахь түүх, соёлын тусгай хамгаалалттай газрын тоо 5058-д хүрчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр