CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хамгийн өргөн ган гүүр ашиглалтад орлоо

09-30-2019 16:55

 Бээжин хотноо шинэ гүүр ашиглалтад орж, энэ сарын 29-нөөс зорчих хөдөлгөөнийг нээжээ.  Энэхүү гүүр нь Бээжин хотын Чанань гудамжинд баригдсан бөгөөд Шиншоуган гэдэг нэртэй юм байна. Түүнчлэн энэ нь Бээжингийн хамгийн том гүүр төдийгүй Хятадын хамгийн өргөн ган гүүр гэнэ. Тодруулбал, гүүрийн урт 1354 метр, өргөн нь 54.9 метр юм байна. Мөн хоёр урсгал бүхий найман эгнээ авто зам, явган хүний замаас бүрдэх аж.
Гүүрийг барихад нийт 45 мянган тонн ган хавтан ашиглажээ.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ