CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шинэ төрлийн шош гарган авчээ

09-30-2019 16:31

 
Хятадын Шинжлэх ухааны академийнхан дээд зэргийн шим тэжээлтэй, хурдан ургаж боловсордог шинэ төрлийн шар буурцгийн шош гарган авснаа зарлалаа. Хэнонь-71 хэмээн нэрийдээд буй энэхүү шинэ сортын шошыг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны туршилтын ургац тариалах Шихэзи хэмээх судалгааны талбайгаас амжилттай хураан авсан байна. Шинэхэн шош нь нэг мү буюу 0.07 га тутмаас 447.47 кг-ын ургац өгсөн нь Хятаддаа цоо шинэхэн дээд амжилт тогтоогоод байгаа аж.
Судлаачид молекулын түвшинд өөрчлөлт хийх технологи ашиглан эрлийзжүүлэх, хэт туяагаар өсгөх аргаар Хэнонь-71 сортыг гарган авчээ. Олон улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачид, мөн Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэхүү шинэ төрлийн шош нь Хятадын эдийн засгийн өсөлтөд төдийгүй цаашлаад дэлхийн хүн амыг өлсгөлөн, ядуурлаас гаргахад эерэг нөлөө үзүүлэх онцгой содон “бүтээл” юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр