CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Оросын инновацийн төв нээгдлээ

09-29-2019 15:52

 БНХАУ-ын Шанхай хотод Хятад, Оросын инновацийн төв нээлтээ хийсэн тухай тус улсын “Өдрийн сонинд” мэдээлжээ. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарсан судалгаа хийх зорилготой энэ төв Ази, Европыг холбосон инновацийн чухал платформ болох боломжтойг ч мэргэжилтнүүд онцолж байна.
Шанхай хотод өдгөө гурав дахь жилдээ зохиогдож буй Хятад, Оросын инновацийн форумын үеэр уг төвийг нээсэн бөгөөд хиймэл оюун ухаан, үүлэн технологи, био анагаах ухаан зэрэг салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг гаргаж,  хэлэлцжээ.
Энэ дашрамд өгүүлэхэд, Хятадын Хөх мөрний бэлчирийн бүс буюу Жэжян муж, Шанхай хотыг шинжлэх ухаан, технологи, инновацийн бүс болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Ази, Европын цөөнгүй оронтой хамтран ажиллах төвүүдийг нээгээд байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр