CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Европын хооронд таван мянган галт тэрэг ачаа зөөжээ

09-29-2019 15:49

 2013 оноос өнөөг хүртэлх хугацаанд БНХАУ болон ОХУ, Европыг холбосон ачаа тээврийн 5000 галт тэрэг Манжуурын боомтоор дамжин өнгөрсөн тухай орон нутгийн гаалийн албанаас мэдээлжээ.
Олон улсын худалдаа, ачаа тээврийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй энэ боомтоор Хятад, Европыг холбосон 52 чиглэлд хуурай замаар ачаа тээвэрлэж байгаа юм. БНХАУ-ын 60 гаруй хотоос ХБНГУ, Польш, Бельги зэрэг Европын 28 улс, хот руу гэр ахуйн бараа, тавилга, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийг тээвэрлэж буй.
ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын Манжуур хот ОХУ-ын хилээс дөрөв, Ар Байгалиас зургаан км зайд байрладаг агаад Орос, Хятадын хуурай замын ачаа тээврийн гол цэг, аялал жуулчлалын чухал бүсийн нэг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр