CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдэд 250 мянга хүнийг сууцтай болгов

09-29-2019 15:47

 БНХАУ-ын хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах төслийн хүрээнд Түвдийн 250 мянган иргэнийг шинэ сууцанд нүүлгэн оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 Түвдийн автономит дүүрэгт нийтдээ 19.7 тэрбум юань буюу 2.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж, 970 суурин, тосгоны 266 мянган иргэнд зориулан 60931 сууц барихаар төлөвлөсөн юм. Үүнээс өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр 56 мянган сууцыг барьж дууссан байна.
Алслагдсан тосгон сууринд, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй иргэдийг шинэ сууц, орон байраар хангаснаар ядуурлыг бууруулаад зогсохгүй аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, ингэснээр хүмүүсийг байнгын ажилтай, орлоготой болгоход анхаарна гэж орон нутгийн эрх баригчид онцолж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ