CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчилнэ

09-29-2019 15:56

 БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслолын үеэр сайн дурын 160 мянган ажилтан олон нийтэд үйлчилнэ. Нийслэл болон бусад томоохон хотуудад баярыг тэмдэглэн өнгөрүүлэх олон нийтийн ажиллагаа, ёслол, үзвэрийн үеэр хүмүүст үйлчилж туслах эдгээр залуусын дийлэнх нь 20-30 насныхан байгаа аж.
Сайн дурын ажилтнуудын 10 мянга орчим нь баярын ёслолын хүндэтгэлийн концертын үеэр ажиллана хэмээн баярын ажиллагааг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сюн Жо сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сайн дурын ажилтнуудын сонгон шалгаруулалтад сахилга бат, үнэнч шударга байдлаас гадна эрүүл мэнд, боловсрол, англи хэлний мэдлэг зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн аж. Улс байгуулагдсаны ойн баяраар Хятадыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, олон нийтийн газрууд, нисэх онгоцны буудал, төмөр замын вокзалын ачаалал эрс ихсэх  магадлалтай байгаа тул сайн дурын ажилтнууд ийм газруудад ч ажиллах юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр