CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Төв Радио Телевизийн салбар ажиллаж эхлэв

09-27-2019 16:41

ХТРТ-ийн бүс нутгийн салбар болох - Хөх мөрний гурвалжингийн хойгийн салбар, Шанхайн салбар 9-р сарын 26-нд албан ёсоор нээгдлээ. 

 ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян Шанхайн салбар албан ёсоор нээгдэх илэрхийллийн хөшгийг нээсэн байна. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн дарга Шэн Хайшюн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дэд дарга, хотын дарга Ин Юн нар "Кино телевизийн олон хэлээр орчуулан үйлдэх үндэсний төв"-ийн илэрхийллийн хөшгийг нээсэн байна.

 Шэн Хайшюн: 2018 оны 9-р сарын 26-нд, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Төв телевиз нэвтрүүлгээ цацаж эхэлсний 60 жилийн ойд баярын захидал ирүүлж, ХТРТ байгуулагдсанаас хойших амжилтыг өндрөөр үнэлэн, олон улсад нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулахыг уриалсан юм. Нэг жилийн турш ХТРТ Ши Жиньпин даргын заавраар бүх талын ажилд шинэ ахиц, шинэ амжилт гаргаж байна. Шанхай хот, Хөх мөрний гурвалжин хойгт салбараа ажиллуулж байгаа нь Ши Жиньпин даргын чухал зааврыг бодит ажил хэрэг болгож буй хэрэг юм гэжээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр