CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төв радио телевизийн нэвтрүүлэгт өөрчлөлт хийв

09-27-2019 16:31

 26-нд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв телевиз байгуулагдсан жич Хятадын телевизийн ажил үйлс мэндэлсний 60 жилийн ойд зориулан баярын захидал илгээсэн 1 жилийн ойн үеэр ХТРТ чанартай хөгжлийн өөрчлөлт шинэчлэлийн ажлаа бүх талаар эхлүүлэв.

Энэхүү өөрчлөлт нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын дагуу мэдээллийн хэрэгслийн нэгдэн хөгжихийг гүнзгийрүүлж, олон улсын 1-р зэрэглэлийн шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулах чухал арга хэмжээ бөгөөд Төв радио телевиз бүх хүчнээ дайчлан үндэсний баярын мэдээлэл сурталчилгааны ажлыг нэн өндөр түвшинд биелүүлж чадах эсэх тухай сорилт болж байна гэж холбогдох албан хариуцлагатан хэлэв.

Энэ удаагийн өөрчлөлтөд телевизийн 19 суваг, дотоодод зориулсан радиогийн 17 суваг, гадаадад зориулсан 44 төрлийн хэлний нэвтрүүлэг, төвийн хэвлэл мэдээллийн 3 гол сайт, түүнчлэн төв телевизийн мэдээллийн APP зэрэг шинэ хэвлэлийн хэрэгсэл хамрагдаж байна. “5G нэмэх 4K/8K нэмэх AI” стратегийн шинэ хүрээнд чанартай хөгжлийг цаашид биелүүлнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр