CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

70 жилийн ойд зориулсан 70 роман хэвлэгдлээ

09-27-2019 16:12

 
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус улсын Ардын уран зохиолын хэвлэлийн газар, Шүэши хэвлэлийн газар хамтран өнгөрөгч 70 жилд хятад түмний аж байдал, улс орны хөгжил дэвшилд гарсан өөрчлөлт, шинэчлэлийг тусгасан 70 онцгой романыг эрхлэн хэвлүүлжээ. Тэдгээр роман бичлэгийн хэв маяг, уран зохиолын төрөл, сэдэв агуулгаараа өөр өөр агаад гол төлөв түүхэн, намтарчилсан, шинжлэх ухааны баримтат гэсэн ангилалд хуваагдаж байгаа аж. Жагсаалтад хувьсгалын сэдэвт сонгодог бүтээл гэгддэг “Улаан цохио”, Мао Дүний нэрэмжит шагнал хүртсэн зохиолч Лү Яогийн “Эгэл ертөнц”, шинжлэх ухааны зөгнөлт зохиол “Гурван биеийн бэрхшээл” тэргүүт бүтээлүүд багтсан байна.
Салбартаа нэр хүндтэй, олон жилийн туршлагатай урлаг, утга зохиолын шүүмжлэгч, шинжээчдийн баг романуудыг сонгосон бөгөөд тэгэхдээ тухайн бүтээлийн өргөн олонд танигдсан байдал, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт, уншигчдад үзүүлсэн нөлөө зэргийг нь харгалзан үзжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр