CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн хамгийн анхны нисэх буудлыг хаана

09-26-2019 15:19

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нисэх онгоцны шинэ “Дасин” буудал ашиглалтад орохтой зэрэгцэн хамгийн олон жил агаарын тээврийн салбарт “зүтгэсэн” “Наньюань” буудлыг хаахаар болж байна. Хятадын хамгийн анхны нисэх  онгоцны буудал болох “Наньюань” 1910 онд ашиглалтад орж байжээ.
1949 оны наймдугаар Хятадын ардын чөлөөлөх армийн анхны агаарын тээврийн нэгж тус нисэх буудалд байгуулагдсан бөгөөд 1986 оноос цэргийн болон иргэний агаарын тээврийн үйлчилгээг хүргэсээр ирсэн билээ.
Бээжингийн Фэнтай дүүрэгт орших энэхүү буудлаас “China United Airlines” компани голчлон зорчигч, ачаа тээвэрлэдэг бөгөөд жилдээ 1.2 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий иргэний тээврийн терминалтай.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр