Улаан чинжүүгээр газрын зураг “урлажээ”
09-26-2019 14:48
Ганьсү мужийн Гаотай хошууны тариаланчид 100 тонн улаан чинжүү, эрдэнэшиш ашиглан үндэсний далбаа, улс орныхоо газрын зургийг тариалангийн талбай дээрээ “урласан” байна. Энэ сарын 23-нд тохиосон Хятад тариаланчдын ургац хураалтын хоёрдугаар наадмаар “амилсан” энэхүү бүтээлийг нутгийн иргэд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулжээ. Чинжүүгээр “урлагчид” газрын зургаа гүйцээгээд “Эх нутаг бид хоёр” дууг дуулцгаасан байна.
Гаотай нь Ганьсү мужийн нутаг дахь чинжүү тариалагч гол бүс нутаг бөгөөд Сычуань, Хунань, Хонконг зэрэг олон газарт бүтээгдэхүүнээ экспортолдог, ер бусын үзэсгэлэнтэй, үржил шимт хөрстэй, халуун ногооны эх нутаг ажээ.