CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Макаод уламжлалт анагаах ухааны форум болж байна

09-26-2019 15:21

 Хятадын уламжлалт анагаах ухааны олон улсын форум Макаод нээлтээ хийлээ. Эх газар, Хонконг, Макао, Европын холбоо, АСЕАН болон Латин Америкийн орнуудын 700 орчим төлөөлөгч тэнд чуулж, энэ салбарын өнөөгийн хөгжил болоод цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна.
Энэ оны эхээр зарласан “Гуандун, Макао, Хонконгийн их булангийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сурталчлан таниулах, эрүүл мэндийн аяллыг өргөжүүлэх аяны хүрээнд уг форумыг зохион байгуулж байгаа юм.
Гуандун мужийн захиргааны орлогч  дарга Жан Гуанжюнь уламжлалт эмчилгээ болон эмийн ургамлын үйлдвэрлэл хөгжсөн энэ бүсэд эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцолсон байна. Үүний сацуу Хятадын уламжлалт анагаах ухааны ассоциацийн тэргүүн Ван Гоцян олон улсад, тэр дундаа Европт энэ чиглэлийн эмчилгээ, эрүүл хооллох хандлага газар авч, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах нь олширч байгааг онцлон тэмдэглэж буй. 
1950-иад оны дундуур Хятадад эргэн сэргэж, шинжлэх ухааны судлагдахуун болон хөгжиж буй уламжлалт анагаах ухааны эмчилгээ, оношлогооны арга техникийг орчин үеийн технологи, шинжлэх ухааны дэвшилтэй уялдуулан хөгжүүлэх арга замыг энэ форумын үеэр хэлэлцэж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр