CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын ногоон хөгжлийг үнэллээ

09-25-2019 13:28

 Эдийн засгийн хурдацтай хөгжлөөрөө дэлхийг гайхуулж буй БНХАУ байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүрээлэн буй орчноо хамгаалах талаар ч олон арга хэмжээ авч буй. “Алипэй” тавцанд үйл ажиллагаа явуулдаг “Ant Forest” программ болон энэхүү программыг ашиглан мод суулгаж буй хүмүүсийн зүтгэлийг НҮБ-аас үнэлж “Эх дэлхийн аварга” хэмээх шагналыг гардуулжээ. Хятадын цөлжсөн бүс, тал нутагт энэхүү программыг ашиглан хагас тэрбум хүн мод суулган, улмаар арчлан ургуулж байгаа билээ. Мөн  өнгөрсөн онд Жэжян мужид өрнүүлсэн усны чанарыг сайжруулах, эвдэрч, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх  аян НҮБ-ын “Урам хайрласан үйлс” шагналыг мөн хүртэж байсан юм.
Аж үйлдвэржилт, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед байгаль орчны асуудал, ногоон хөгжил Хятадын хувьд онцгойлон анхаарах ёстой асуудлын нэг болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 1970-аад оноос эхлэн байгаль орчны бохирдол эрс нэмэгдэж, агаар, ус, хөрсний чанар муудсан бөгөөд 1980,1990-ээд оноос эрх баригчид хүрээлэн буй орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих тууштай бодлого хэрэгжүүлж, технологи, шинжлэх ухааны дэвшлийг ч энэ чиглэлд дэмжиж ажилласаар иржээ.
“Science Advances” сэтгүүлд онцолж буйгаар, сүүлийн арван жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалахад их хэмжээний хөрөнгө оруулсан нь үр дүнгээ өгч, агаарын чанар жилээс жилд сайжирсаар байгаа бөгөөд хатуу хог хаягдлын импорт 46.5 хувиар буурч, хөрсний бохирдол багассан байна.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр