CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайд аврах төв байгууллаа

09-25-2019 13:30

 БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Жухай хотод усан онгоцоор зорчигчид, далайн тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, ослоос сэргийлэх, байгалийн онцгой үзэгдэл, тэр дундаа хар салхины үед  яаралтай тусламж үзүүлэх аврах төвийг нээсэн тухай “Синьхуа” мэдээлжээ.
Жухай хотоос холгүй Гүйшань аралд байрлах энэхүү төвд  аврах ажиллагаанд ашиглах 15 усан онгоцыг байршуулаад байгаа бөгөөд Ваньшань бүлэг арал орчмын аюулгүй байдлыг хамгаална гэж нутгийн захиргааны тэргүүн Е Жэнь онцолжээ.
Гуандун, Хонконг, Макаог холбосон их булан дахь  Жүжян голын бэлчирээр Эх газраас Өмнөд Хятадын тэнгисээр ачаа бараа, зорчигч тээвэрлэх гол зам дайран өнгөрдөг билээ.
Өдөртөө 4000 орчим усан онгоц Ваньшань бүлэг арлаар дайран өнгөрдөг агаад ачаа тээврийн оргил үе буюу зун, намартаа ачаалал нь эрс ихэсдэг ажээ. Үүний зэрэгцээ их булангийн хотууд хооронд жилдээ 30 сая орчим зорчигч усан онгоцоор зорчдог тул аюулгүй байдлыг хангах, аврах ажиллагаанд байнга бэлэн байх нь чухал гэж албаны эх сурвалж онцолж буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр