CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

15 мянга гаруй хоригдлыг өршөөлөөр суллажээ

09-25-2019 16:28

 БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан тус улсын дарга Ши Жиньпиний өнгөрөгч зургадугаар сарын 29-нд гарын үсэг зурж, баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу энэ сарын 12-ны өдрийн байдлаар нийт 15858 хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өршөөлийн хуульд нийт есөн зүйлээр ял эдэлж байсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоригдох хугацаандаа хүмүүжсэн хэмээн үнэлэгдсэн хоригдлуудыг олон шатны нарийн шүүлтүүрээр оруулж байж хамруулсан байна. Хууль тогтоох байгууллага, холбогдох албаны хүмүүс энэхүү явдлаас үүдэн гарч мэдэх болзошгүй аюул, эндэгдлээс сэргийлж зохих бүх арга хэмжээг аваад байгаа аж.
Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль нь БНХАУ байгуулагдсанаас хойших ес дэх тусгай хууль бөгөөд хамгийн сүүлд 2015 онд дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 31527 ялтныг өршөөлд хамруулж, хугацаанаас нь өмнө суллаж байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ