CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын ДНБ 174 дахин өсчээ

09-25-2019 16:23

 Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 1952-2018 оны хооронд 174 дахин өссөн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Мөн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 119 юаниас 64600 юань хүртэл буюу 70 дахин өсчээ. Дээрх хорооны орлогч дарга Нинь Жижэгийн мэдэгдсэнээр Хятад улс хамгийн том эдийн засагтай дэлхийн хоёр дахь улс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдагч, гадаад валютын хамгийн том нөөцтэй орон, үйлчилгээний бизнесээрээ дэлхийд тэргүүлэгч хоёр дахь улс, хоёр дахь том хөрөнгө оруулагч болжээ.
Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятадын төр засгаас бүх салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол өсөж хөдөө аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжилд ихээхэн түлхэц болсныг дээрх хорооны тайланд мөн тэмдэглэсэн байна. Үүний нэгэн тод жишээ болгож өнгөрөгч оны эцэс гэхэд тус улс өндөр хурдны төмөр замын сүлжээ болон автомашины хурдны замын нийт уртаараа дэлхийд тэргүүлэгч болсныг Нинь Жижэ дарга онцолжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр