CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгаль орчны “эргүүл” хийх хиймэл дагуул хөөргөлөө

09-25-2019 16:26

 Хятад улс нутгийн баруун хойд хэсэгт орших Жиүчуанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс дэлхийн тойрог замаас байгаль орчны ажиглалт хийх тусгай хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Бээжингийн цагаар өнөө өглөөний 8.54 цагт хөөрсөн “Юүнхай-1” хиймэл дагуул нь агаар мандал, далай тэнгис, сансрын орчныг ажиглахын сацуу байгалийн гамшгийг тандах зэрэг шинжлэх ухааны туршилтуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах дүрс бичлэг, мэдээллээр холбогдох мэргэжилтнүүдийг хангах аж.
Хятадын Хөөрөгч тээврийн технологийн академийнхны зохион бүтээсэн “Long March-11” нэрт пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар хөөргөсөн байгаль орчныг ажиглах дээрх хиймэл дагуул нь уг пуужин тээвэрлэгчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 313 дэх ажиллагаа болсон байна. Байгаль орчны “эргүүл” хийх энэхүү хиймэл дагуул болон пуужин тээвэрлэгчийн аль алийг Хятадын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн Шанхай хот дахь салбар академийнхан нэмж хөгжүүлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ