CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гадаадын 188 бие бүрэлдэхүүн баярын ёслолд оролцоно

09-25-2019 13:31

 БНХАУ байгуулагдсаны ойн баярын хүрээнд зохион байгуулах баярын жагсаалд тус улсын армийн бие бүрэлдэхүүнээс гадна гадаадын төлөөлөгчид ч оролцох нь. 70 жилийн түүхэн ойн баярын жагсаалд 97 орны цэрэг, армийн 188 төлөөлөгч, бие бүрэлдэхүүнийг оролцуулахаар уриад байгааг “Синьхуа” уламжиллаа.
Аравдугаар сарын 1-нд нийслэл Бээжин хотын төв талбайд болох энэхүү ёслолын арга хэмжээний бэлтгэл ажил дуусаж, ёслолын парадын гуравдахь давтлага амжилттай өндөрлөснийг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Хятадын онцлогт социалист нийгмийн сүр хүчийг харуулах, нийгмийг аюулаас хамгаалах, батлан хамгаалах бүтцийн хөгжил дэвшлийг харуулах энэхүү сүрт жагсаалыг орон даяар шууд дамжуулан хүргэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ