CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнг 7.8 сая хүн үзжээ

09-24-2019 12:59

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ зуны хугацаанд үргэлжилсэн Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн ирэх сарын 7-нд хаалтаа хийнэ.
Үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос мэдээлж буйгаар, дөрөвдүгээр сүүлчээс өнөөг хүртэлх хугацаанд үзэсгэлэнг 7.8 сая хүн үзэж сонирхсон бөгөөд Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяраар ч цөөнгүй жуулчин, үзэгчийг хүлээн авах төлөвтэй.
Энэ сарын 22-нд болсон Бизнесийн хөгжлийн олон улсын форумын үеэр тус үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дэд тэргүүн Э Дахуа энэ талаар онцлохдоо, ховор, чамин  ургамал төдийгүй орчин үеийн цэцэрлэгжүүлэлтийн гайхамшгийг харуулсан шийдлүүд, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд нь үзэгч, жуулчдыг олноор татсан гэв. Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнг зөвхөн дотоодын жуулчид бус аялал жуулчлалын ид улирлаар Бээжин хотод ирсэн гадаадууд ч онцолж үзжээ.
Үзэсгэлэнгийн үеэр урлаг соёл, танин мэдэхүйн 2600 орчим арга хэмжээг зохион байгуулсны дунд гэрлийн шоу үзүүлбэр, Хятадын уламжлалт урлаг, түүхийг харуулсан тоглолт зэрэг багтсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-нд нээлтээ хийсэн “Бээжин 2019-Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” 162  хоног үргэлжлэх бөгөөд төрөл төрлийн ургамал, цэцэг, өвөрмөц хийц бүхий чингэлгүүд  болон ногоон хөгжлийн гайхалтай шинэлэг санаануудаараа  100 гаруй улс болон муж, олон улсын байгууллага албан ёсоор, 120 гаруй аж ахуйн нэгж сайн дураараа оролцож байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ